![]()
Төрийн концертны наадмийн хаалтийг хийсний дараа “Тэнгэрийн хүү” жүжгийн дуундаа клип хийлгэсэн даруйдаа Увертюра хамтлагийнхан хоймор нутаг Хөвсгөл аймаг руу хүлгийн жолоо залсан билээ. 7-р сарын 16-нд Мөрөн, 7-р сарын 18-нд Хатгал сум, Сүхбаатар хөлөг онгоцон дээр, 7-р сарын 20-нд Хөвсгөл далайн эрэг, Дунд далайд, 7-р сарын 23-нд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд нутгийн иргэд болон амрагчдад зориулан үнэ төлбөргүй “Хөх сувдийн орон” тоглолтоо хийжээ.