![]()
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 07 сарын 26-ны өдөр “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/722 тоот захирамж гаргалаа. Захирамжаар Баянгол дүүргийн Засаг дарга нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт “Монбейкери” ХХК-д 600 м2 газар эзэмшүүлсэн нь “Газрын тухай хууль”-ийн тодорхой заалтуудыг зөрчсөн байна.