![]()
Засгийн газрын 2014 оны долоодугаар сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улс, ОХУ-ын хооронд байгуулах "Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр"-ийн төслийг хэлэлцээд, Оросын талтай хэлэлцээ хийж санал солилцон Засгийн газрын хуралдаанд дахин оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.