![]()
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 05 дугаар сарын 15-ны өдөр болж, Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих журмын төслийг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.