![]()
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нэр бүхий 27 аж ахуйн нэгжийг 3 жилийн хугацаагаар худалдан авах ажиллагаанд оролцуулахгүй болсноо мэдэгдэж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн зөрчил гаргаж, Сангийн сайдын 2014 оны 49 дугаар тушаалаар тендерт оролцох эрхээ хязгааруулсан этгээдийн бүртгэлд хамрагдсан юм. Цаашид гэрээний үүргээ зөрчсөн аж ахуйн нэгжүүдийг энэхүү жагсаалтад оруулахаар Сангийн яамны улсын байцаагчид ажиллаж байгаа юм байна.