![]()
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн 2013 оны эдийн засаг, нийгмийн зорилтод туссаны дагуу хүүхдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, сургуулийн болон сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор НИТХ-ын 2013 оны А/35 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 83 бага сургуулийн газрын байршлыг тогтоож, цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор хэлбэрээр барихаар шийдвэрлэсэн.