![]()
Улаанбаатарчуудын цэвэр агаарт өвлийн спортоор хичээллэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар нэгээр нэмэгдлээ. Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мөсөн гулгуурын талбай, хокейн талбай, мөсөн шагайн талбай нээлтээ хийж, Ерөнхий сайд хүүхэд залуустай хамт гулгасан юм.