![]()
Өвөлжилтийн болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Зам даваа хаагдсан үед улсын болон орон нутгийн чанартай авто замыг бэлэн байлгахад шаардагдах нэмэлт зардлыг баталж, 2013, 2014 онд хуваан Засгийн газрын нөөц сангаас гаргахыг холбогдох аймгуудын Засаг дарга нар, Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрлөө.